Dark Light
Нийгэм | 2023-08-03

Түр зам гаргаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үерийн улмаас Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн Нарийны гүүрний хоёр талын чулуун бэхэлгээ эвдэрч хөвөө хучилтын ирмэгт тулж урссанаас болж авто замын зорчих хэсгийн хөрс нурж авто машин зорчих боломжгүй болсон. 

Баянхонгор аймгийн Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн алба хаагчид, АЗЗА ажиллан жижиг суудлын авто машиныг аюулгүй байдлыг нь ханган нэвтрүүлж, том оврын автомашин, автобусны хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна. Үер татрахаар гүүрийг засварлах ажил эхэлнэ. Яг одоогийн байдлаар өнөөдөр түр зам тавихаар шуурхай ажиллаж байна.

Говь-Алтай аймгийн 100 жилийн баяр дуусаж, Улаанбаатарыг чиглэх хөдөлгөөн нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэд, наадамчид, аялагч жуулчид та бүхэн түр зам тавин, аюулгүй хөдөлгөөн нээх хүртэл хүлээхийг холбогдох албаныхан зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19