Dark Light
Нийгэм | 2023-08-03

64 сая воныг Монгол улсын иргэдэд олгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь 2023 оны 07 дугаар сард танхим, цахим, утас болон факсаар ирүүлсэн хөдөлмөрийн харилцаатай холбоотой 250 иргэний өргөдөл, хүсэлтийг тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам, Үндэсний тэтгэврийн алба болон ажил олгогч, холбогдох бусад байгууллагуудтай хамтран, харилцан зөвшилцөх, эвлэрүүлэн зуучлах, гомдол барагдуулах, орчуулга хийх, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх зэргээр шийдвэрлэж ажиллалаа. 

Нийт 64,333,424 воныг Монгол улсын иргэддээ холбогдох байгууллагуудаас олгууллаа. Үүнд: 

- Үйлдвэрээс авах 13 дахь сарын цалингийн зөрүү 39,463,654 вон 

- Нутаг буцах замын зардал 2,700,000 вон

- Самсунг даатгалын газраас 13 дахь сарын цалин 15,648,400 вон

- Хууль бусаар ажилладаг иргэдийн авч чадаагүй цалин хөлс 5,621,370 вон

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19