Dark Light
Нийгэм | 2023-08-03

Улсын арслан М.Бадарчид хүндэтгэл үзүүлэх Арслан цолны мялаалга наадам болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарч  ес даван түрүүлж  “Улсын арслан” цолтон болсон.

Монгол улсын арслан М.Бадарчид хүндэтгэл үзүүлэх Арслан цолны мялаалга наадам 2023 оны 8 сарын 11-нд Архангай аймгийн Цэнхэр суманд болно. 

Тус наадамд хүчит 128 бөх барилдаж, даага их насны морьд уралдан, Цэнхэр сумаас төрөн гарсан уран бүтээлчдийн шоу цэнгүүн болно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19