Dark Light
Нийгэм | 2023-08-04

Гурав хоногийн хугацаанд 50 мянган хүүхэд цэцэрлэгийн бүртгэлд хамрагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг  2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс авч эхэлсэн. Бүртгэл энэ сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Бүртгэлийн шугам нээгдсэн 3 хоногийн хугацаанд 50137 хүүхэд "E-MONGOLIA" системээр дамжуулан бүртгэлээ хийлгээд байна. 

Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 142,798 хүүхэд оршин сууж байна. Тэгэхээр нийт хүүхдүүдийн 30 гаруй хувь нь 3 хоногт бүртгэлээ баталгаажуулжээ. 

Та хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх

- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх

- Хэрвээ та шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол хүсэлт хүлээн авах хугацаанд баталгаажуулсан байх ёстойг анхаарна уу.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19