Dark Light
Нийгэм | 2023-08-04

Байгаль хамгаалагч нарыг чадавхжуулах сургалт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Увс аймгийн БОАЖГ, ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар Хан Хөхийн нурууны УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа хамтран “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл хэрэгжиж байгаа зорилтод сумдын идэвхтэн байгаль хамгаалагч нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. 

Сургалтад Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн зорилтод 11 сумын 40 орчим идэвхтэн байгаль хамгаалагч, 10 гаруй албан хаагч нийт 50 гаруй албаны хүмүүс хамрагдлаа. 

Тус сургалтаар идэвхтэн байгаль хамгаалагч нарын ажиглалт судалгааны мэдээллийн ач холбогдол, мэдээллийн чанарыг сайжруулах талаар ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын ажилтнууд, Хан Хөхийн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргаа, аймгуудын БОАЖГ-ын албан хаагчид мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага солилцсон юм. 

Сургалт Хан Хөхийн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргааны хариуцсан хамгаалдаг Хан Хөхийн нурууны БЦГ-ын "Алтан бургас" хэмээх газарт боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19