Dark Light
Нийгэм | 2023-08-04

Байшин шатаж, 40 настай эмэгтэй түлэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн .....  сумын Зүүн байдлагийн дэнж гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 229 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 8 сарын 3-ны өдрийн 19:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-ийн 4х6 хэмжээтэй байшин шатаж, зэргэлдээх 4х4 хэмжээтэй байшингийн баруун талын хананы хэсэг шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан. Уг гал түймэрт иргэн Ц /40 настай, эмэгтэй/-ийн гар хөлний хэсэг хөнгөн түлэгдсэн тул нийслэлийн Багануур дүүргийн эрүүл мэндийн төв рүү хүргүүлжээ.          


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19