Dark Light
Нийгэм | 2023-09-08

“Ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэг боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БШУЯ нь их сургуулиуд, ажил олгогч байгууллагуудтай хамтраад Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд “Aжлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” Erasmus+ MONGWBL төслийг Европын холбооны санхүүжилттэйгээр хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд боловсруулсан бичиг баримтуудыг  танилцуулах, санал авч сайжруулах, замын зураглал, загварыг оролцогчид хэлэлцэв.  

Энэ удаагийн хэлэлцүүлэг нь өнөөдөр тулгамдаад байгаа оюутан залуусын хөдөлмөр эрхлэлт, нөгөө талаас бизнесийн салбарын хүний нөөцийн хомсдолтой асуудлыг их сургууль, ажил олгогч байгууллага хамтран шийдэх боломж шийдэл гэж үзэж, оролцогч талууд тэр дундаа ажил олгогчдын төлөөлөл ихэд сонирхож, их сургуулиудтай хамтран ажиллах, ажлын байранд оюутнуудыг бэлтгэх сургалтад хамтран ажиллах байр сууриа илэрхийлж байлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19