Dark Light
Нийгэм | 2023-09-08

Япон хосууд бал сараараа Хөвсгөл нуурт аялж, мод тарилаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол орны хоймор орших Хөвсгөл нуурыг гадаад дотоодын олон аялагчид зорин ирсээр байна. Иргэд амарч аялахын зэрэгцээ Хөвсгөл нуурыг хайрлан хамгаалах үйлсэд нэгдсээр байна.

Монгол хэл судлаач  Томоно Кашибаяаши болон түүний нөхөр Тецуяа Кашибаяаши нар эртнээс төлөвлөж байгаад бал сараараа Хөвсгөл нуурт аяллаа.

Аяллынхаа хамгийн эхний төлөвлөгөө болох "Гайхамшигтай сайхан байгальтай Хөвсгөл нуурыг хамгаалах ажилд хувь нэмрээ оруулах" ажлаа биелүүлж хамгаалалтын захиргааны судалгаа шинжилгээний талбайд өөрсдийн нэрэмжит модоо тарьжээ.

Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргааны албан хаагчид Япон улсад туршлага судлахад хамтын ажиллагааны бүрэлдэхүүнд Монгол хэл судлаач Томоно Кашибаяаши болон түүний нөхөр Тецуяа Кашибаяаши нар ажиллаж байсан ажээ.

Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19