Dark Light
Нийгэм | 2023-09-21

“GRAND TOUR” аялал жуулчлалын улсын олимпиад эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулагддаг “GRAND TOUR” аялал жуулчлалын улсын олимпиад энэ жил 21 дахь удаагаа болж байна. 

2023 оны дэлхийн аялал жуулчлалын өдрийг “GREEN INVESTMENT TOURISM – WELCOME TO MONGOLIA” уриатай аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 14 их, дээд сургууль, коллежийн 400 орчим оюутнууд оролцож байгаа юм. 

- Оюутны эрдэм шинжилгээний хурал

- Спорт явган аялал

- Асуулт, хариултын Центавр

- Аялал жуулчлалыг сурталчлах үзэсгэлэн

- Бизнес загварчлалын цахим тэмцээн гэсэн 5 төрлөөр өрсөлдөж, мэдлэг оюун, хурд хүч, авхаалж самбаагаа сорино. 

Олимпиадын албан ёсны нээлт нь 9-р сарын 21-ний 11 цагт ХААИС-ийн Хатан туул театрт эхэлж  27-ны өдрийг дуустал үргэлжилнэ. 

9 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатарын талбайд “Аялал жуулчлалыг сурталчлах” үзэсгэлэн гаргана. 

Энэ жилийн олимпиадад МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулиас оюутнууд оролцож байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19