Dark Light
Нийгэм | 2023-09-21

Иргэн ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан хэрэг гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нарантуул захын хойно орших GS25-ын үүдэнд иргэн ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан хэрэг гарчээ. Тухайн асуудлаар цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад: 

"Урьдчилсан байдлаар ямар нэгэн гадна нөлөөгүй, учирсан гэмтэл, шархгүй байна. Хоногт дунджаар ийм байдлаар 10 орчим харамсалтай тохиолдол бүртгэгддэг.

Мөрдөн шалгах ажиллагаагаар нас барсан шалтгаан нь ихэвчлэн архины хордлого, унтаад сэрэхгүй байх, урт хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл, зохисгүй амьдралын хэв маягтай байсантай холбоотой зүрх, судас гэх мэт олон эрхтэн доройтолд орсон буюу хэврэгшсэн байдаг" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19