Dark Light
Нийгэм | 2023-09-21

Шугамд гэмтэл гарсны улмаас 340 гаруй орон сууц халаалтгүй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Жил бүрийн есдүгээр сарын 15-наас айл өрхийн дулааныг өгч эхэлдэг. Харин дөрвөн магистраль шугамд гэмтэл гарснаар 340 гаруй орон сууцанд халаалт залгаагүй байна.

Дулаанд холбогдоогүй байршлуудыг тодруулбал: Баянзүрх дүүргийн 4-р хороо, Хан-Уул дүүргийн 1, 19-р хороонууд дулаанд холбогдоогүй байна. Гэмтэл гарсан шугам сүлжээнүүдийг засаж янзалсан тохиолдолд Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК халаалтыг холбоход бэлэн гэж хэллээ.

Одоогийн байдлаар нийслэлийн 150 сургууль, 95 эмнэлэг, 675 аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг бүрэн холбожээ. 

10 сарын 1-нээс албан байгууллагуудын халаалтыг холбоно гэсэн хэдий ч тухайн албан байгууллагуудын гэрээнд заасан хугацааны заалтын дагуу дулаан өгөх учир нэгэн зэрэг бүгдэд нь халаалт өгөх боломжгүй гэж Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-ийн хэвлэл мэдээллийн албанаас хэллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19