Dark Light
Нийгэм | 2023-09-21

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 2 хүн автомашины эд ангид хавчуулагджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Долоон" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 26 км, сумын төвөөс баруун урд зүгт 25 км /-т зам, тээврийн осол болж автомашины эд ангид 2 хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг 9 сарын 20-ны өдрийн 19:40 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 26 км замыг туулан 20:08 цагт очиход Дундговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Hijet Truck" загварын бага оврын ачааны автомашин /2 зорчигчтой/, иргэн Б-ын “HFC1091" загварын том оврын ачааны автомашин /3 зорчигчтой/-ны араас мөргөж иргэн Б/48 настай, эрэгтэй/, Б /38 настай, эрэгтэй/ нар автомашины эд ангид хавчуулагдсан байсныг 33 минут ажиллаж эсэн мэнд гарган тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19