2023/10/29 НЯМ ГАРАГ
НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САРЫН ХОЁР ХАР ЦАГААН БИЧ ӨДӨР
Үс засуулвал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 07.32-17.40
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Гал Аргын тооллын 10 сарын 29, Адьяа гараг. Билгийн тооллын 16, Гоё хүүхэн одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 7 цаг 32 минутад мандан, 17 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Сар хиртэнэ, 02:01-06:26 хооронд 4 цаг 25 минут үргэлжлэх ба оргил үе нь 04:14-д харагдана. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АДМИН








Нийгэм




