Dark Light
Нийгэм | 2023-10-29

Мөнгө төлсөн мөрөөдлүүд

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголд сүүлийн 30 гаруй жилд том том үйлдвэр, цогцолборууд уралдан бослоо. Усан цахилгаан станц 2, Дулааны цахилгаан станц 4, газрын тос боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрийн цогцолборууд барьж байгуулж чадлаа. Дотоодын улс төрийг даван гарч, монголчууд эвтэй байхдаа хүчтэйг батлан харуулж, Дарханд арьс шир боловсруулах хувь, хувьсгалын хоёр цогцолбор, нойтон, хуурай аргаар нүүрс баяжуулах хоёр үйлдвэрийн үүдийг нээж,  баялгаа үнэ цэнтэй болголоо. Дэвшилтэт технологиор уран олборлож, бага оврын цөмийн эрчим хүчний станц, 1 кг шар нунтгаар Улаанбаатарыг гэрлийг бүрэн хангаж байна. Ямааны ноолуураа самнаж, арьс ширээ боловсруулж, хиам, махан бүтээгдэхүүн экспортолж байна. Улаанбаатарт метро, усан замын тээвэр, дүүжин тээвэр, BRT, LRT ийн галт тэрэгний сүлжээ ажиллаж, гадаадын хотуудын түгжрэл манайд ч цагтаа байсныг мартжээ.     

Ерөнхийлөгч П.Очирбат 26 жилийн өмнө 1997 оны 6-р сард энгэр цээжээ газрын тосоор мялааж Монголд түлш шатахуун үйлдвэрлэх түүх эхлэв.

Уран олборлох яриа мөн 26 жилийн өмнө 1997 оноос эхэлж, Казахстан биш Монгол дэлхийн зах зээлийн 50 хувийг хангахаар боллоо. Эгийн гол дээр УЦС барихаар П.Жасрайн Засгийн газраас эхлэн, Малайз, Чех, Оросуудтай яриа хэлцэл хийв. Дарханд үйлдвэрлэлийн цогцолбор барих шавыг 7 удаа тавьжээ. Археологийн хүрээлэн малтлага явуулж, шав тавьсан түүхт газруудыг олж чадна.

Том төсөл бүрийг даган ажлын байр, цалин орлого, эдийн засгийн өсөлт биш эх орончид төрөн гарсаар байна. Баатар эр дээл, бүсээ тайлахад нь дайсны сум нэвтрэхгүй шархийгээд асгарч байсан шиг Фейсбүүкийн эх оронч бортоготой шар нунтгийг нүдээр хараад шалбараа ч үгүй нь гайхамшиг. 

Дорноговьд 2 толгойтой тугал, 8 хөлтэй ишиг зэрэг эх оронч малууд ч олноор төрөн гарсан гэх ам дамжсан баатарлаг домгууд бий. Тэдний бодит зураг, видео бичлэгүүд байвал баримтжуулан авч, эх орончдын музейд залах шаардлагатай байна. Харин  Дорнодын Мардайд оросууд монгол хүн  орохыг хориглож байгаад ил аргаар уран олборлож байхад, цооногууд нь онгойгоод үлдчихээд байхад  тэр хавьд ичих ч үгүй нэг толгойтой амаараа өвс хивж байдаг эх оронч биш үхэр малыг ичтэл нь шэйр хийхийг шаардаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19