Dark Light
Нийгэм | 2023-10-29

Товч шок шог мэдээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Товч шок шог мэдээ

- Энэ өдрүүдэд ирэх оны улсын төсвөө хэлэлцэхээс илүү хэрэлдэж байна. Сүүлийн 12 жилийн 8-д нь баталсан төсвөө тодотгож байсан байна. Эхлээд байгаа онохгүй, бүрэнхий төсөв батлаад дараа нь тодруулж засдаг улс гэдгийг энэ баримт харуулж байна. 

- Цэрэгт татагдсан залуусын дунд шөнө ганцаараа гараад морь харахаас  айдаг, амархан уйлдаг, эмзэг дэлбээнүүд олноор байгаа талаар цэргийн сэтгэл судлаач Б.Цэрэндорж ярьсан байна. Хотжил, суурьшил, амьдралын хэв маяг, соёл иргэншил, технологийн хөгжлөө дагаад монгол эрчүүдийн сүнс төөрчээ. Тахир нумтай, махир илдтэй талын догшин баатар өвөг дээдэстэйгээ цагийн машинаар 13-р зуунд явж орвол хөгийн юм болохоор байна. Кола ууж, пицца иддэг, шаазан жорлонд бие засдаг баатрууд мориндоо мордож чадахгүй, мордохоороо бууж чадахгүй, сэлмээ өргөж барахгүй, шөнө болохоор тэврэлдээд, дайсан харахаар мэгшиж миегнэнэ гэсэн үг.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19