БИЛГИЙН ТООЛЛЫН 17 2023.10.30 / ДАВАА ГАРАГ
НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САРЫН НЭГ ЦАГААН ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР
Үс засуулвал: Өнгө зүс доройтно
Наран ургах, шингэх: 07.33-17.39
Барилдлага: Үхэх 6
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Шороо Аргын тооллын 10 сарын 30, Сумьяа гараг. Билгийн тооллын 16, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 33 минутад мандан, 17 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АДМИН








Нийгэм




