Dark Light
Нийгэм | 2023-10-29

Нийслэлийн 384 жилийн хүндэтгэлийн тоглолт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүндэтгэлийн концерт өнөөдөр нийслэлийн Соёлын төв өргөөний тайзнаа утга төгөлдөр зохион байгуулагдлаа. Тус концертыг Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг нээж, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг тэргүүтэй нийслэлийн үе үеийн удирдлагууд, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, харьяа байгууллагууд, дүүрэг, хороодын удирдлагууд, албан хаагчид, нийслэлийн иргэд уригдан оролцож, үзэж сонирхлоо. 

Нийслэлийн ойд зориулсан хүндэтгэлийн концертыг нүүдлийн болон суурин соёлтой, дөрвөн улиралтай хотын ондоошлыг илтгэн харуулахаар зохион байгуулсан бөгөөд концертын ерөнхий найруулагчаар “Анир” студи, “Анир поп оркестр”-ын үүсгэн байгуулагч, хөгжмийн зохиолч, удирдаачаар МУУГЗ Б.Алтанхуяг, ерөнхий зураачаар ДБЭТ-ын ерөнхий зураач, МУУГЗ Г.Ганбаатар, ассент найруулагчаар Монгол Улсын консерваторын багш, урлаг судлын ухааны Доктор, найруулагч Б.Сүхээ, “ҮУИТ”-ын ерөнхий бүжиг дэглээч, МУУГЗ Д.Баярбаатар, “Улаанбаатар театр”-ын ерөнхий найруулагч, МУУГЗ П.Урнаа, “Номадик балет” продакшны уран сайхны удирдагч, МУГЖ Х.Гэрэлчимэг, гэрэл, дүрсний найруулагч МҮОНТ-ийн найруулагч н.Ганхүү нар ажиллалаа.

Түүнчлэн концертын зохион байгуулалтад нийслэлийн Улаанбаатар театр,, нийслэлийн Соёлын төв өргөө, “Анир” поп оркестр, “Анир” студи “Гэсү дизайн”, ъЛед инъ компаны хамт олон ажилласан бол урилгаар МУУГЗ Г.Пүрэвдорж, МУСГЗ Н.Ганхуяг, МУСГЗ Ш.Гүрбазар, МУГЖ С.Ганзориг, МУГЖ С.Наран, МУГЖ Ө.Уянга, МУСТА Н.Наранбаатар, МУСТА Б.Баярцэцэг, ДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Б.Энхнаран, МУСТА Н.Батжаргал, “Нюанс” хамтлагийн дуучин, МУСТА Д.Дүйнхэржав, “Номадик балет” продакшны жүжигчид, “СУИС”-ын бүжгийн сургуулийн багш, оюутнууд, МҮОНРТ-ийн дэргэдэх “Улаан бүч” чуулга, Монгени цогцолбор сургуулийн найрал дууны хамтлаг, удирдсан багш МУСТА Н.Мөнхжаргал нар оролцлоо. 

Тус концертын зохион байгуулагчаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, харьяа байгууллагуудын нийт хамт олон ажиллалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19