Dark Light
Нийгэм | 2023-10-30

Гамшиг судлалын профессорын судалгааны багийн хурал боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гамшиг судлалын профессорын судалгааны багийн хуралдаан болж,  хуралдааныг Гамшиг судлалын профессорын судалгааны багийн тэргүүлэх профессор, доктор, дэд профессор, хурандаа Н.Батсайхан удирдан зохион байгууллаа.

Хуралдаанаар зарим докторантын судалгааны ажлын сэдвийг хэлэлцэж, удирдагчдыг томилсон байна.

Мөн “Хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт”, “Хүнсний хангалт”, “Судалгааны арга зүй”, “Усанд сэлэх арга зүй”, “Гамшгийн эрсдэлийн менежмент” зэрэг нэг сэдэвт бүтээл, гарын авлага, сурах бичгийн агуулга, бүтцийг хэлэлцэн санал, зөвлөмж өгч, их сургуулийн редакцийн зөвлөлд шилжүүлэхээр шийдвэрлэлээ гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19