Dark Light
Нийгэм | 2023-10-30

Ази-Номхон далайн аюулгүй байдлын Судалгааны төвийн захиралтай уулзав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Даниел К.Иноегийн нэрэмжит Ази-Номхон Далайн Аюулгүй Байдлын Судалгааны төвийн захирал Петер Гуматаотоатай албан уулзалт хийв. Уулзалтад Цагдаа, дотоодын цэргийн судалгааны төвийн дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцог, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Отгонбаяр, Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа П.Даваажав болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Энэхүү Даниел К.Иноегийн нэрэмжит Ази-Номхон Далайн Аюулгүй Байдлын Судалгааны төвд Монгол Улсын Цагдаагийн байгууллагын алба хаагчдаас суралцаж бүс нутаг, дэлхий дахины аюулгүй байдлын тулгамдаж буй асуудлын талаар мэдлэг, мэдээлэлтэй болж, олон улсын аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагуудын ирээдүйн удирдах ажилтнуудтай харилцан туршлага солилцдог билээ.

Дээрх уулзалтаар тус судалгааны төв, Монгол Улсын Цагдаагийн байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, цагдаагийн байгууллагаас суралцах алба хаагчдын тоог нэмэгдүүлэх талаар санал солилцож хамтран ажиллахаар боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19