Dark Light
Нийгэм | 2023-11-04

ГССҮТ-ийн Алсын дуудлагын баг хавсарсан хүнд гэмтэлтэй өвчтөнд мэс засал хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Алсын дуудлагын баг Говь-Алтай аймагт ажиллаж, Гар сарвуу дээд мөчдийн гэмтэл болон цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы тогтворгүй хугарал хавсарсан хүнд өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үйлчилгээ үзүүллээ. 

Тус баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн Мэс заслын тасгийн эмч П.Баярсайхан, Гар сарвуу бичил мэс заслын тасгийн эмч Д.Даваажаргал, мэс заслын тасгийн сувилагч С.Дорж, жолооч И.Сүхбат багтсан бөгөөд Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Монгол Улсын гавьяат эмч Л.Гантөмөр, аймгийн нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн эмч Ш.Дагва Б.Ганхүрэл Б.Баатарцогт Т.Санчир-Од мэдээгүйжүүлэгч эмч, Сувилагчдын брэлдэхүүн хамтран мэс засал эмчилгээг амжилттай хийжээ. 

Өдгөө өвчтөний биеийн байдал тогтворжиж, Эрчимт эмчилгээний тасагт мэс заслын дараах  эмчилгээг хийлгэж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19