Dark Light
Нийгэм | 2023-11-04

Тарваган тахлын гүнзгийрэл шинжилгээ хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тарваган тахлын байгалийн голомтыг илрүүлэх гүнзгийрэл шинжилгээг Говь-Алтай аймгийн Төгрөг, Бугат, Дарив сумдын 6 сектор, 54000 га талбайд 2023 оны 07 дугаар сарын 17-аас 08 дугаар сарын 21-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ. 

Гүнзгийрэл шинжилгээгээр тарваган тахлын үндсэн агуулагч амьтад болох мэрэгч амьтдын зүйлийн бүрдэл, нягтшил, тархалтыг тогтоох болон байгалийн голомтын төлөв байдал, эпизоотын идэвхжилийг тогтоох зорилгоор мэрэгч амьтад, тэдгээрийн сэг зэм, нүхний шимэгч зэрэг 171 дээж материал цуглууллаа.

Цуглуулсан дээж материалд тарваган тахлын үүсгэгч илрүүлэх лабораторийн шинжилгээг хийж гүйцэтгэхэд тарваган тахлын үүсгэгч илэрсэн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19