Dark Light
Нийгэм | 2023-11-10

Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хорих ял оногдуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.З, Г.Б, Б.С нарт холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ж.З, Б.С, Г.Б нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас шатахуун хадгалах 2000 тонн саванд гал гарч ажил үүргээ гүйцэтгэж байсан Ө.Н, Н.О, Ц.Д нарын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.С, Г.Б нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэх хүсэлт, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзаж шүүгдэгч Г.Б, Б.С нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч Ж.З-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тоймыг бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19