Багшийн дээд орчимд явж байсан 2 давхар автобусын хөдөлгүүр хэсэгт гал гарчээ. НОБГ-ын гал унтраах шуурхай алба 8 минутын хугацаанд галыг унтраасан. Хүн бэртэж гэмтээгүй. Урьдчилсан байдлаар цахилгааны массаас үүдэн гал гарсан байх магадлалтай бөгөөд шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоохоор НОБГ-ын гал унтраах шуурхай албаны бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна.
2 давхар автобуснууд нь 7 жилийн баталгаат хугацаатай бөгөөд энэ хугацаанд ашиглалтаас үл хамаарсан гэмтэл гарвал үйлдвэрлэгч хариуцахаар гэрээнд заасан юм байна.
АДМИН








Нийгэм




