Dark Light
Нийгэм | 2023-11-11

Уран бүтээлчдийн эв нэгдэл болсон "Хүсэл бүхэн биелээсэй" дуу мэндэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хуучны сайхан дуунуудыг эргэн дурсах төдийд итгэл найдвар тээсэн, хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа нь мэдрэгддэггүй гэж үү? Тэгвэл та бидэнд яг л тийм мэдрэмж өгөх орчин үеийн өнгө төрхөөр бүтсэн бүх оддын дуу шинээр төрөн гарлаа. Нийт 20 гаруй уран бүтээлч энэхүү дууг хамтран бүтээжээ. Шинэ жилийн уур амьсгал хэдийн орсон энэ үед оюун санааг тэтгэсэн шинэ уран бүтээл мэндэлсэн нь яг л гэнэтийн бэлэг мэт.

“Хүсэл бүхэн биелээсэй” нэртэй энэхүү дууг энтертайнмент салбарын манлайлагчдын нэг “BRAND MEDIA GROUP” санаачлан бүтээжээ. Уран бүтээлчдийн сонголт, дуулалт, өнгө аяс, хөгжмийн найруулга, клипнээс эхлэн имиж бүрдүүлэлтээрээ олны анхаарлыг ихээр татаж байгаа нь гарцаагүй “нүд хужирлаж сэтгэл гижигдэм” бүтээл болжээ. Оюун санааг тэтгэж сайн сайханд урилдаг  “BRAND MEDIA GROUP”-ийн хамт олны зүгээс та бүхэнд барьж буй шинэ жилийн хамгийн эхний бөгөөд хамгийн гоё бэлгийг ийнхүү задалж байна.

Хайр дүүрэн шинэ жил байгаасай. Хүн бүхний хүсэл биелээсэй…      


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19