Dark Light
Нийгэм | 2023-11-11

Жюүдо бөхийн шигшээ баг Япон улсыг зорилоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын жюүдо бөхийн шигшээ баг тамирчид энэ оны сүүлийн тэмцээндээ оролцохоор Япон улсыг зорилоо. Ирэх сарын 02-03–ны өдрүүдэд Токио хотод зохион байгуулагдах Токиогийн Их дуулга тэмцээнд Монгол Улсын 21 жюүдоч өрсөлдөнө. Баг тамирчид өмнө нь 14 хоног Япон улсын Кокүшикан их сургууль, Нихон их сургууль, Токай их сургуулиудад шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор хамтарсан бэлтгэлд хамрагдана. Кокүшикан их сургуулийн бэлтгэлийг одоогийн Японы шигшээ багийн ахлах дасгалжуулагч Кейжи Сүзүки, Нихон их сургуулийн хамтарсан бэлтгэлийг дэлхийн 2 удаагийн аварга Юүка Нишида нар удирдах юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19