Dark Light
Нийгэм | 2023-11-11

"Хоёр давхар ногоон автобус худалдан авах гэрээний заалтад зөрчил гараагүй"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр буюу Арваннэгдүгээр сарын 10-ны үдээс хойш Багшийн дээдийн буудал дээр хоёр давхар автобус шатсан. НОБГ-ын гал унтраах шуурхай алба найман минутын хугацаанд галыг унтраасан бөгөөд хүн бэртэж гэмтээгүй. Урьдчилсан байдлаар цахилгааны массаас үүдэн гал гарсан байх магадлалтай бөгөөд шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоохоор НОБГ-ын гал унтраах шуурхай албаны бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна.

2 давхар автобуснууд нь 7 жилийн баталгаат хугацаатай бөгөөд энэ хугацаанд ашиглалтаас үл хамаарсан гэмтэл гарвал үйлдвэрлэгч хариуцахаар гэрээнд заасан юм байна.

Тухайн 2 давхар ногоон автобус туршилтаар ирэхдээ 2 тэнхлэгтэй байсан ч одоо үйлчилгээнд буй автобус 1 тэнхлэгтэй болсон талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс: 

"Худалдан авах гэрээнд 1 тэнхлэгтэй 10,5 м урт 10 ширхэг цахилгаан автобус гэж заажээ. Тэгэхээр гэрээнд зөрчилгүй гэсэн үг. Гэхдээ гэрээ байгуулахаас өмнө туршилтаар явуулсан 2 автобус нь 12 м урттай, 2 тэнхлэгтэй байж. Яагаад 1 тэнхлэгтэй, 10,5 м болгож өөрчилж, гэрээнд тусгасан гэдгийг тэр үед ажил хариуцаж байсан хүмүүс тодорхой мэднэ. Цаасан дээр үлдсэн баримтад ингэж тусгасан байна" гэх тайлбарыг өглөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19