Төв аймгийн “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийн хүрээнд өвөлжилт хүндэрсэн Эрдэнэсант, Өндөрширээт сумдад хоршоодоор дамжуулан хээрийн бой гаргаж мах бэлтгэхээр шийдвэрлэлээ.
Мах бэлтгэх хоршоодод Аймаг хөгжүүлэх сангаас 30 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох бөгөөд бэлтгэсэн махыг Лүн сумын махны үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд зах зээлийн үнээс кг тутамд 200-300 төгрөгийн илүү өртгөөр худалдан авах юм.
Ингэснээр өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа энэ цаг үед малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэж байна.
АДМИН








Нийгэм




