Сурагчид амарч байхад байхад Лхагва гарагт тэг зогсолт болсон нь зохиомол уу, ориг уу? Угаасаа ориг уу гэвэл ориг түгжрэл. Ориг юм уу гэхээр түгжрэлийн үндэс нь зохиомол. Алга дарам газрыг га+зар гэж үеэр нь тасалж бичтэл га га-гаар нь зарсаар, замын, цэвэр бохирын, гэрэл дулааны, шугам сүлжээний, цэцэрлэг сургуулийн ачаалал түгжрэл, тагларал бөглөрөлдөө баригдаж баларсан хот. Кино үзье гэхэд л хотын төв рүү явдаг. Кофе шоп, кинотеатр, гайгүй дэлгүүр хоршоо, амрах зугаацах газрууд нь бүгд л хотын төвдөө багшран шамбаардаг. Хотынх нь тэг дундуур уурын галт тэрэг уухилан хөлхөж, гарам зам хаадаг. Оросын ачааг 50 хувийн хөнгөлөлтэй зөөх УБТЗ-ын уурын галт тэрэгнүүд Улаанбаатарыг түгжин холхино. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотод хүмүүс нь цавчигдаад арилсан автобус цаг цагаар хүлээж, оцон шувууны алхаагаар орой үдшээр явж, яам тамгын газар нь яаж зөв унахыг заадаг, хөлдөж үхэхгүй тулд агаар биш угаар амьсгалаад өвөлждөг, угаасаа баатруудын удам Улаанбаатар хот.
Тэг зогсолт болсон Лхагва гарагт 28 удаа галт тэрэг, түүний тал хувьд нь дан толгой нааш цааш уухилан явж, 5 цаг гаруй гарам хаасан. 1-р хороолол, ХААИС-ийн урд талын 1 эгнээтэй зам дээр татаж түлхэж болохгүй ачааны пүүлэн аахилан эвдэрч, таглан зогссон байна.
АДМИН








Нийгэм




