Dark Light
Нийгэм | 2023-11-12

"Түгээлтийг оргил ачааллаас өмнө хийдэг байх зохицуулалт шаардлагатай"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчдийн төлөөлөлтэй өнөөдөр /2023.11.12/ уулзаж санал бодлоо солилцож байна. 

Хотын дарга Х.Нямбаатар:

"Автозамын түгжрэлийг бууруулахын тулд маш олон арга хэмжээ авах шаардлагатай. Үүний нэг нь тээвэр логистикийн асуудал. 

Ялангуяа түгээлтийг хотын төвд оргил ачааллаас өмнө хийдэг байх зохицуулалт хийх шаардлагатай. Тиймээс үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзаж санал бодлоо солилцож байна. 

Үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчдэд зардал, чирэгдэл үүснэ гэх эсэргүүцэл бий. Гэхдээ бид хамтдаа шийдэл гаргаж, хамтдаа хичээх зайлшгүй шаардлага бий" гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19