Dark Light
Нийгэм | 2023-11-12

25 малчин айл өрхийг нүүлгэн шилжүүлж, өвс, тэжээл тээвэрлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн, Бүрэн сумдын нутаг дэвсгэрт цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан  Зэвсэгт хүчний анги, байгууллагын алба хаагчид  орон нутгийн Онцгой комисст дэмжлэг үзүүлж, цасанд боогдсон айл, өрхүүдийг нүүлгэн шижлүүлэх, зам, даваа нээх ажлыг зохион байгуулж байна.

 

Зэвсэгт хүчний 30 гаруй алба хаагч, 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр өнөөдрийн байдлаар 350 км орчим орон нутгийн замд гарц гаргаж, хээрийн замд саатсан 30 автомашин, 51 иргэнийг цаснаас татан гаргасны зэрэгцээ 25 малчин айл өрхийг нүүлгэн шилжүүлж, өвс, хүчит тэжээл тээвэрлэхэд дэмжлэг үзүүллээ.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд оролцож, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний анги, байгууллагын нийт алба хаагчдадаа талархал илэрхийлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19