Dark Light
Нийгэм | 2023-11-12

Үс засуулбал: Эрлэг лугаа учирна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аргын тооллын: 2023-11-13, Даваа гараг

Намрын адаг хар нохой сар. Билгийн тооллын 30, хөхөгчин гахай өдөр, эрхтний тэргүүн-15 одтой, хий суудалтай, 5 шар мэнгэтэй, үхэхийн барилдлагатай өдөр

Наран ургах шингэх: 07:54-17:18

Үс засуулбал: Эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой

Өдрийн сайн цаг: Гахай (21:40-23:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), морь (11:40-13:40), хонь 13:40-15:40), нохой (19:40-21:40) болой.

Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.

Хонь, туулай, гахай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.

Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.

Нохой жилтний сүлд гараг.

Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин газар хагалах, хурим хийх, нохой авах, арилжаа наймаа хийх, тээрэм босгох, андгай тавих, чуулах, бэрийн үйл, газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, үс засуулах, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, эхэлж ном сонсох, нүүдэл хийх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал гаргах, өмнө зүгт явахад муу.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19