Хонь: Эрч хүчээ гамна. Ямар ч завгүй байсан чухал арга хэмжээнд заавал оролц. Эерэг нөлөө үзүүлэх хүмүүстэй уулзах магадлалтай байна. Хувийн харилцаа дээшлэх бололтой. Таны хайрын сэтгэл үнэнч байна. Гэхдээ энэ харилцаандаа гаднын нөлөө орохоос сэргийл. Хов жив амархан тархах бололтой.
Үхэр: Хамтын ажиллагаа дан ганц итгэлцэл дээр түр зуур байж болох ч удаан хугацааны чиг баримжаанд бүү тооц. Харилцан тохиролцоог албан ёсны гэрээ болгож баталгаажуул. Бүтээлч хүсэл тэмүүлэл болон хувийн уран чадвараа зөв хослуул. Ямар ч ажлын эцсийн үр дүн сэтгэлд бүрэн нийцэхээр байх нь чухал. Бусдыг ойлгохын тулд та асуудлыг өөр өнцгөөс олж харах хэрэгтэй. Бусад хүмүүсийг өөртөө хир татаж чадахаас ихэнх нөхцөл байдал хамаарна.
Хамтатгах: Өөртөө итгэлтэй харилцаа таны үнэлэмжийг дээгүүр байлгах болно. Бусдад таалагдахыг их хүсэх хэрэггүй. Аливаа бэрхшээлээс зугтаасаар байгаа бол үүнийгээ даруй өөрчил. Хандлагаа анхаарч эхлэх нь зүйтэй. Үнэнтэй нүүр тулах бол таны өөрийгөө шинээр нээх боломжтой байна. Ойр дотнын хүмүүсийнхээ хэлж байгаа үгийг үл ойшоож болохгүй.
Мэлхий: Таатай хандлага таныг хүлээж байна. Олон нийттэй харилцахад тохиромжтой бөгөөд таныг сайхан санал хүлээж байх болно. Ойрын хугацааны амжилт олох магадлалтай байх болно. Харин илүү бодит амжилт хүлээж байгаа бол ойрын үед өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй болно. Хайр дурлалын харилцаанд аз тохионо.
Арслан: Бүтээлч байж чадвал ургуулан бодох чадвар тань өсөн нэмэгдэнэ. Гэхдээ биеийн тамир тэнхээ сул байх тул чухал ажлын гэрээ хэлэлцээрийг түр хойшлуул. Санаа зовомтгой хүмүүс илүү дарамтад орох магадлалтай. Гэвч энэ бүхэн түр зуурынх гэдэгт итгэж болно. Таатай харилцаатай гэр бүлийн уур амьсгалаас шинэлэг сэтгэлгээ, эрч хүчийг олж авна.
Охин: Сайхан өдөр болох хэдий ч сэтгэл хөдлөл таагүй өөрчлөлт авчирч мэднэ. Хүндрэл бэрхшээлийг тайван хүлээн аваарай. Хэцүү зорилго биелэхэд бэрхшээл ихтэй байдгийг мэдэр. Залуу хүмүүс цаг зав байвал гадуур гарч багахан зугаацах нь сэтгэл санааг сэргээнэ. Гэр бүлтэй хүмүүс ч дотоод асуудал ихтэй байж магадгүй. Үр хүүхдүүдийнхээ ирээдүйд сайнаар нөлөөлөх үйлдэл хийж байгаа гэдэгтээ итгэлтэй байхын тулд өөрийгөө зөв илэрхийлэх хэрэгтэй.
Жинлүүр: Амьдралын зарчим, итгэл үнэмшлээ илүү бодит болгохын тулд тодорхой шийдвэр гаргаж сур. Таны нэр хүнд өсөж байгаа тул аливаа өрсөлдөөнд ялах магадлал байна. Худалдаа наймаа эрхэлдэг хүмүүс өнөөдөр чухал шийдвэр гаргах хэрэгтэй байж магадгүй. Сайн танихгүй хүмүүстэй хэт ойртож, нарийн төлөвлөгөөгөө дэлгэх хэрэггүй. Хамгийн чухал үед сайн таньж мэдэх хүн ч өөрчлөгдөж болно шүү.
Хилэнц: Ихэнх хүмүүс шаргуу ажиллаж мөрөөдлөө биелүүлэх эрч хүчтэй байна. Од эрхэс таны хүчин чармайлтыг дэмжиж байгаа учраас энэ боломжийг бүү алд. Өнөөдөр ажил хэргийн санал сонирхлыг татна. Таны авьяас чадвар болон өвөрмөц хэв маяг амжилтад хүрэхэд сайнаар нөлөөлнө. Ямар нэг сонирхолтой мэдээлэл таныг сэргээхэд тус дэм болно.
Нум: Өгөөмөр байх нь танд сэтгэл ханамжийг авчрах бололтой. Ойрын үед тохиолдсон асуудал таны сэтгэлийг зовоож байгаа ч өөдрөг хандлага ихсэх бололтой. Эргэн тойрноо таагүй сэтгэгдэл төрүүлсэн зүйлээс салга. Хэрэгтэй өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн бол энэ нь таны амьдралыг сайхан болгох болно. Бусдыг даган дуурайх хандлагаа анхаар.
Матар: Таны урам зоригтой эхлэлд садаа бэрхшээл тулгарч байна. Өнөөдөр аливаа тохиолдлыг хөнгөн хүлээн авах нь эрүүл мэнд муудахаас сэргийлнэ. Ажлын байрандаа амар тайван байдлыг хадгалахын тулд хамаагүй бодлогогүй үг яриагаа хязгаарлах нь зүйтэй. Тодорхойгүй байдлаас гарахын тулд найз нөхдөөсөө тусламж гуй.
Хумх: Өнөөдөр өөрийн зан аашаа хяналттай байлга. Ойр дотнын хүмүүстэйгээ хол хөндий байгаа мэт сэтгэгдэл төрж магадгүй. Бусдын дотоод сэтгэл хөдлөлийг сайн мэдрэх бололтой. Аливаа зүйлийн учрыг нь олтлоо битгий гүнзгийгээр тусгаж аваарай. Хүмүүст яагаад буруугаар ойлголцсоноо тайлбарлах боломж олгох хэрэгтэй.
Загас: Гадуур гарч, идэвхтэй оролцоог чухалчилбал та илүү аз жаргалтай байх болно. Холоос ирсэн мэдээлэл анхаарлыг татна. Ойрд уулзаагүй найз нөхөд тааралдана. Гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа зугаатай өнгөрүүлэх цаг гаргаарай. Алдартай хүмүүсийн намтар түүх олон хүний сурч мэдэх хүслийг өдөөж өгнө.
АДМИН








Нийгэм




