Dark Light
Нийгэм | 2023-11-13

Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага иржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн долоо хоногт цахилгааны угсралт, ашиглалтын буруугаас 13, яндангийн цонолтоос 12, ил галаас үүдэн 8 удаагийн гал түймрийн дуудлага мэдээлэл ирсэн байна.  

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас автомашин цасанд суусан 12 дуудлагаар шуурхай ажиллаж, 69 иргэний аюулгүй байдлыг хангаж, 19 автомашиныг  цаснаас татан гаргалаа. 

Цаг уур, орчны шинжилгээний газраас 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна гэж мэдээлж байна. 

Зам даваа хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болж, халтиргаа гулгаа үүсэж,  төөрч, осгож эрүүл мэнд амь насаараа хохирч болзошгүй тул онцын шаардлагагүй бол орон нутгийн замд гарахгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна. 

May be a doodle of one or more people and text


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19