Dark Light
Нийгэм | 2023-11-13

2 дугаар улирлын хичээл эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2023 оныг "Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил" болгон зарласан. Боловсролын үнэлгээний төвөөс гүйцэтгэлийн үнэлгээг 2 дахь жилдээ зохион байгуулж, үнэлгээний үр дүн түвшин бүрд ахисан үзүүлэлттэй байна. Иймд 2 дугаар улирал сургууль бүрийн хувьд гүйцэтгэлийн үнэлгээнийхээ үзүүлэлтийг ахиулж  менежментээ сайжруулахад анхаарах хариуцлагатай улирал байх болно. 

Энэ хичээлийн жилд 3 болон 4 дүгээр ангид математикийн Эдүтэн платформ, 5 болон 6 дугаар ангид англи хэлний Пийрсон платформыг нэвтрүүлсэн. 2 долоо хоног, 2 сар зарчмыг баримтлан багш бүр платформоо ашиглах, арга зүйгээ сайжруулах, сургууль бүр орчин нөхцөлөө бүрдүүлэх гээд 9, 10 дугаар сар бэлтгэл ажлаа хангахад анхаарсан. 1 дүгээр улирлын амралт ч багш нар маань хамтдаа суралцаж,  харилцан туршлага хуваалцсан ажил хэрэгч 7 хоног болж өнгөрлөө. Эдүтэн, Пийрсон платформууд багш нарын ачааллыг бууруулж, хичээл, сургалтын үйл ажиллагааг чанартай, үр дүнтэй зохион байгуулахад бодитой дэмжлэг болох бөгөөд 2 дугаар улиралд мэдэгдэхүйц ахиц өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байна. 

Хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагааг дэмжих After school  платформ туршигдаж байна. Цаг хугацаа орон зайн байршлаас үл шалтгаалан хүүхэд бүрд хөгжих боломжийг олгоно. 

12 дугаар сараас багш нар өөрийн хэрэгцээтэй модулийг сонгон суралцаж, ажлын байрандаа тасралтгүй хөгжих эрхээ эдэлнэ. 2022, 2023 оны гүйцэтгэлийн үнэлгээ, 2022 оны модуль сургалтад хийсэн мониторингийн үндсэн дээр багшийн хөгжих хэрэгцээг тодорхойлон, хэрэгцээтэй модулиудыг боловсруулсан.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19