Dark Light
Нийгэм | 2023-11-13

Монгол хүү Чех улсын дээд лигт анх удаагаа тоглолоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын хөлбөмбөгийн Арвис клубээс эхлэн хөлбөмбөгийн суурь мэдлэг эхлэлээ тавьж байсан өдгөө 18 настай хүү Гантогтохын Төгөлдөр Чехийн "Динамо Ческе-Будёёвице" клубийн академид суралцан 19 хүртэлх насны багт тоглож байгаа билээ.

Түүний хувьд өчигдөр явагдсан Чехийн Дээд лигийн 15-р тойрогт "Теплице" клубийн эсрэг тоглолтод үндсэн багтаа дуудагдаж тус тоглолтын 82 дахь минутад талбайд сэлгээгээр талбайд гарч анх удаагаа Чехийн Дээд Лигт Монгол тоглогч тоглосон түүхэн өдөр боллоо.

Г.Төгөлдөр өнгөрсөн 9-р сард Австрийн "Ласк" клубийн эсрэг нөхөрсөг тоглолтод анх удаагаа үндсэн багтаа дуудагдан тоглосон бол энэ удаад Дээд Лигтээ анхны тоглолтоо хийж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19