Dark Light
Нийгэм | 2023-11-13

Триатлоны дасгалжуулагчдын олон улсын сургалт семинар өндөрлөлөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон улсын олимпын хорооны Олимпын эв санааны нэгдлийн сан, Монголын үндэсний олимпын хороо, Дэлхийн триатлоны холбоо, Монголын триатлоны холбоо хамтран Улаанбаатар хотноо Триатлоны дасгалжуулагчдын олон улсын сургалтыг 11-р сарын 6-11-нд амжилттай зохион байгууллаа. Сургалтыг Дэлхийн триатлоны холбооноос томилогдон ирсэн Өмнөд Африк, Швейцарийн нэртэй дасгалжуулагч Франц Студер, Филиппиний паратриатлон, усанд сэлэлтийн дасгалжуулагч Энтони Лозадa нар удирдаж, Монголын аймаг, дүүрэг, клубүүдийн 14 дасгалжуулагч оролцов. 

Семинарын хаалтын үйл ажиллагаанд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МТрХ-ны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нар оролцож, дасгалжуулагч нарт ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахын гарын үсэгтэй гэрчилгээг гардуулж өгөв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19