Dark Light
Нийгэм | 2023-11-13

Нийслэл хотод орон сууцны үнэ 11 хувиар өсжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын орон сууцны үнэ энэ оны 10 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 10.9, өмнөх сарынхаас 0.8 хувиар нэмэгджээ.

Шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 3.95 сая төгрөг, харин хуучин орон сууцных 3.47 сая төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Шинэ орон сууцны үнэ нэг м.кв талбайн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 4.26 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 3.89 сая төгрөг байв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19