Монгол Улсын Төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит “Мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын гуравдугаар уралдаан” 3 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж байна.
Энэхүү уралдаанд нийт 123 мэргэжлийн уран бүтээлчид авьяас чадвараа сорин оролцож 3 дугаар шатад 7 хөгжимчин, 8 дуулаач шалгаран үүнээс хүндэтгэлийн тоглолтод оролцох шилдэг 9 уран бүтээлчээ шалгаруулаад байна.
Хүндэтгэлийн тоглолт өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 19:00 цагт Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт болох бөгөөд тоглолтын үеэр шүүгчдийн үнэлгээгээр шилдгүүдээ шалгаруулж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болно.
АДМИН








Нийгэм




