Dark Light
Нийгэм | 2023-11-13

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 1

2023.11.14 / МЯГМАР ГАРАГ

НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САРЫН

ДӨРВӨН НОГООН УЛААН ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулбал: Нас ахар болно

Наран ургах, шингэх: 07.56-17.17

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Төрөхүй

Суудал: Гал

Аргын тооллын 11сарын 14, Ангараг гараг. Билгийн тооллын шинийн 1, Онгоц одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 56 минутад мандан, 17 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба тахиа, бич жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Дашням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19