Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг нас барсан асуудлаар ЗХЖШ-аас мэдээлэл өглөө.
ЗХЖШ-ын Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч, Бригадын генерал Ч.Цогтжаргал: Өнгөрсөн шөнө буюу 2023 оны 11 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө зэвсэгт хүчний 326-р ангид харамсалтай хэрэг гарлаа. Цэргийн албаа хааж байсан нэг албан хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Байлдагчийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж байна. Одоогийн байдлаар шалгалтын үйл ажиллагаа явагдаж байгаа учраас одоо байгаа мэдээллийн дагуу хурал хийж байна. Уг хэрэгтэй холбогдуулан дотоод хяналт шалгалт явагдсан. Өглөө 06:30 минутын орчим командлалын жижүүр над руу ярьж мэдээлэл өгсөн. Өглөөний командлалын үед байлдагч сэрэхгүй байсан учраас очиж шалгалт хийхэд нас барсан байдалтай олдсон гэх мэдээлэл өгсөн. Тэгээд эмнэлэг, цагдаагийн алба хаагчдад мэдэгдэж бусад холбогдох албан шатны байгууллагад мэдэгдэл хүргүүлсэн. Байлдагч тухайн үед бусад цэргийн алба зохион байгуулалтын дагуу амрах цагтаа амарсан гэж мэдээлэл өгсөн. Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа учир хэвлэл мэдээллийнхийг оруулах болон бүрэн мэдээлэл өгөх боломжгүй байна. Тухайн цэргийн ангийн бүх хяналтын камер ажиллаж байгаа бөгөөд бүх бичлэгийг цагдаагийн байгууллагад өгсөн. Мөн цэргүүдийн хоол хүнсний дээж 24 цагийн турш байдаг учир шинжилгээнд өгнө." гэв.
АДМИН








Нийгэм




