Dark Light
Нийгэм | 2023-11-14

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх амиа алдсан цэргийн ар гэрийнхэнтэй холбогдож, эмгэнэл илэрхийлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай залуу өчигдөр буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 11-ны  өглөө амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаач төгсөх курсийн оюутан байсан бөгөөд түүнийг нь үл харгалзан цэрэгт татсан тухай ар гэрийнхэн нь мэдээлсэн.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх талийгаач цэргийн ар гэрийнхэнтэй холбогдож, эмгэнэл илэрхийлсэн байна.  Мөн Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамбыг үүссэн асуудалд хөндлөнгийн хяналт тавьж, анхаарч ажиллахыг үүрэг болгожээ. 

Ташрамд мэдээлэхэд Цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний ….. дугаар ангийн байранд 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 06:21 минутад хугацаат цэргийн алба хаагч нас барсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн дагуу Мөрдөн байцаах алба, Хан-Уул дүүргийн цагдаагийн газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар зэрэг холбогдох алба, нэгжээс Прокурорын байгууллагатай хамтран хойшлуулшгүй ажиллагааг хийж гүйцэтгэж буй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19