Dark Light
Нийгэм | 2023-11-14

Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 2

2023.11.15 / ЛХАГВА ГАРАГ

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХАРАГЧИН ГАХАЙ САРЫН

ГУРВАН ХӨХ УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

Үс засуулбал: Хэл, ам, хэрүүл тэмцэл ирнэ

Наран ургах, шингэх: 07.57-17.16

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Өтлөх, үхэхүй

Суудал: Шороо

Аргын тооллын 11 сарын 15, Буд гараг. Билгийн тооллын 2, одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 57 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба морь, могой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19