Dark Light
Нийгэм | 2023-11-15

Давс, бодис цацах олон үйлдэлт автомашиныг хүлээлгэн өгөв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонгинохайрхан дүүргийн тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТГ-т хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгөөр давс, бодис цацах олон үйлдэлт автомашиныг гардуулан өгөв.

Мөн “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГазарт дүүргийн төсвийн хөрөнгөөр 2020 оноос өнөөдрийг хүртэл ОХУ-ын “Камаз” маркийн өөрөө буулгагчтай гэр хорооллын хог хаягдлыг ачих зориулалттай задгай тэвштэй тав автомашин, орон сууцны хог хаягдлыг ачих зориулалттай шахдаг төхөөрөмжтэй гурав нийт 9 автомашинаар парк шинэчлэлийг нэмэгдүүлээд байна.

Цаашид хог тээвэрлэлтийн байгууллагын парк шинэчлэлтийг шат дараатай хийхээр төлөвлөөд байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19