Dark Light
Нийгэм | 2023-11-15

Хамтатгах: Урт хугацааны төлөвлөгөө биелэх боломж гарна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны 11 дүгээр сарын 16-ны 12 ордын зурхай

Хонь: Зугаа цэнгэл, найр наадмаас илүү чухал ажил их байх болно. Санамсаргүй саад бэрхшээл тохиолдож болзошгүй. Эргэн тойрныхонд дунд үүссэн зөрчил тэмцэл өргөжиж мэднэ. Нөхцөл байдлын дунд орохгүйгээр үнэн бодит байдлыг ялгах хүндрэлтэй байх болно. Илэн далангүй ярилцах боломжийг сайн ашиглаарай. 

Үхэр: Ургуулан бодох чадвараа ашиглан сэтгэлгээгээ чөлөөтэй байлга. Ажил тань бүтэлгүй байсан ч оюун санааны хувьд эерэг чөлөөтэй байхыг хичээ. Зарим хүн амиа хичээж байсан ч та тэдэнтэй адил зан гаргах хэрэггүй. Хүн хэлэхээс нааш ойлгохгүй гэдэг үгийг санаж, тэдэнд өөрсдийг нь ямар зан гаргаж байгааг сануулах хэрэгтэй. Эргэн тойрондоо ойлголцол үүсгэж чадахгүй бол сайхан уур амьсгал бүрдэхгүй бололтой.

Хамтатгах: Ихэнх тохиолдолд азтай байна. Урт хугацааны төлөвлөгөө биелэх боломж гарна. Ажлаа зэрэг зэрэг амжуулах нь танд тустай. Түншүүдтэйгээ нэгдмэл үзэл бодолтой байж шийдвэр гаргах хэрэгтэй. Үр дүнд нь та нарын хооронд маш сайхан харилцаа үүснэ. Төлөвлөсөн ажлаа амжилтад хүргэх талаар бусдын туршлагыг судлах хэрэгтэй.

Мэлхий: Та чухал арга хэмжээ зохион байгуулж магадгүй. Таны үзэл бодол олон хүнийг өөртөө татна. Энэ үед хэлэх үгээ сайн хяна. Эрч хүчтэй байхын тулд урам зоригтой байх хэрэгтэй болно. Санаандгүй худалдан авалтаас болж мөнгөн орлого багасаж магадгүй. Аливаа мөнгөн гүйлгээ, тооцоогоо эргэн хар.

Арслан: Тодорхойгүй нөхцөл байдлууд үүсэж болно. Аливаа үйл явдлын учир шалтгааныг тайлах түлхүүрийг бусдаас бүү асуу. Энэ үед эр зоригтой байдал чухал нөлөөтэй байна. Гэнэтийн өөрчлөлтийг хүлээж авахад бэлэн бай. Хайртай хүмүүс болон ойр дотнын найздаа урам зориг өгөөрэй. Таны сэтгэлийн илч, үнэнч зан олон хүнд хэрэгтэй болно. Хайрын харилцаа үйл явдлаар дүүрэн байх бололтой. 

Охин: Од эрхсийн нөлөө таны эргэн тойронд эерэг хандлага түгээнэ. Хайр дурлалын харилцаа эргээд сэргэж байна. Хэрвээ хуучин сайхан харилцаагаа сэргээж чадахгүй байсан бол хичээл зүтгэл гарга. Хайртай хүнээ баярлуулахыг хичээ. Сэтгэлийн үгээ сайн хуваалц. Ажлын асуудлыг гэр бүлдээ бүү хамаатуулаарай.

Жинлүүр: Энэ үед муу зуршлаа халахын тулд шинэ өөрчлөлтийг судалж үзэх нь зүйтэй. Энэ өдөр од эрхсийн нөлөө ил тод байна. Адал явдалтай учрахад бэлэн байж, өөрийнхөө мэдлэгийн хязгаарыг тэл. Гэхдээ үйл явдлын өрнөлд хэт автаж болохгүй. Хуулийн хүрээнд явуулах үйл ажиллагаа л зүй ёсны үр дүнг авчирна.

Хилэнц: Ерөнхий чиг хандлага амар хялбар байх боловч жижиг саад бэрхшээлүүд таны сэтгэлийг хямраана. Хэрэв та ганцаараа ажиллах боломж олдвол түүнийг аз завшаан гэж үзээрэй. Нам жим бөгөөд амар тайван орчинд өөрийн бие махбод болон оюун ухааныг цэнэглэхийг илүүд үзэх хэрэгтэй үе.

Нум: Од эрхсийн байрлал нь таны ажил мэргэжил, нэр хүндэд нөлөөлнө. Энгийн үеэс илүү мэдрэмтгий байна. Олон нийтийн ажилд идэвхтэй оролцох хүмүүс бусадтай болгоомжтой харьц. Аль болох эелдэг байвал хүмүүс таныг илүү хүлээн зөвшөөрч эхэлнэ. Таны амжилтад нууцаар атаархах байдал илэрч мэднэ. Яг одоо бол хамт олон тань таны талд байх нь тун чухал үе.

Матар: Холимог хандлагатай өдөр. Та бүхэн хуучин хандлагаа өөрчилбөл үр дvнтэй. Од эрхсийн нөлөө сэтгэл санааг тань удирдана. Харилцаа холбоо бол энэ өдрийн гол чиг хандлага болно. Бусдад өөрийнхөө талаар зөв ойлголт өгөх нь сайн нөлөө үзүүлэх магадлалтай. Таны оюуны чадавх өндөр байх тул гайхалтай санаачилга гаргана. Гэхдээ шийдвэр гаргахдаа болгоомжтой хандахгүй бол алдаа гарч болзошгүй. Өөрийн цаг хугацаа, хүч хөдөлмөрөө дэмий зүйлд үрэхээс зайлсхий.

Хумх: Таны амьдралын эрч хүч багасаж байна. Хувийн амьдралд сэтгэл гонсойлгосон үйл явдал учирч болзошгүйг анхаар. Хайртай хүнтэйгээ бэрхшээлтэй асуудлыг хамтран шийд. Хууран мэхлэлт, сэжигч хардамтгай байдал бодлогогүй алхам хийх шалтгаан болж болзошгүй. Чухал шийдвэр бүү гарга.

Загас: Холигдмол хандлагатай өдөр. Хэлж байгаа үгээ сайн бодоорой. Хэлсэн үгээ буцааж болдоггүй гэдгийг санаарай. Залуу хүмүүс хайр дурлалын холбоотой асуудалд орооцолдох төлөвтэй байна. Гэр бүл найз нөхдийн хүрээлэлд арай тайван байх болно. Хэрвээ гадуур гарч, даарч хөрсөн бол биеийн дархлаагаа сайн дэмжих арга хэмжээ авах хэрэгтэй. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19