Dark Light
Нийгэм | 2023-11-16

Ус, хог, хөрсний бохирдлыг бууруулах шийдлийг Ерөнхий сайдад танилцуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ салбарын аж ахуй нэгжүүдтэй “Өглөөний уулзалт” хийж байна. Уулзалтаар: 

- Ус, хог, хөрсний бохирдлын чиглэлд тулгамдаж байгаа асуудлыг хууль эрхзүйн хувьд хэрхэн шийдвэрлэх, төр хувийн хэвшлийн чиг үүргийг тодорхойлох хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө гаргаж танилцуулахыг БОАЖ-ын сайдын дэргэд байгуулагдсан ажлын хэсэгт үүрэг болголоо. 

- Ажлын хэсгийн төлөвлөгөөг 7 хоногийн хугацаанд  боловсруулан, салбарын сайд болон Ерөнхий сайдад танилцуулахаар тогтлоо. 

- Тус ажлын хэсгийг БОАЖЯ-нд байрлуулж, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Д.Батжаргал ахлан ажиллаж, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын уялдааг хангуулна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд эрхлэх асуудлын хүрээнд бүхий л төлөөллийг оруулан санал, санаачилгыг тусгаж нэгдсэн шийдвэр гаргахаар тогтов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08