Dark Light
Нийгэм | 2023-11-16

“Айцын даваа”-нд ачааны 3 автомашин мөргөлджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Айцын даваа” гэдэг газар ачааны 3 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11 сарын 15-ны өдрийн 18:21 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Синотрак ZZ325 загварын ачааны 2 автомашин уулын өгсүүр хэсэгт гулгаад уулын бэлд байсан “Синотрак ZZ3257” загварын ачааны автомашины бүхээгийн хэсгийг мөргөж, жолооч Б /40 настай эрэгтэй/ жолооны хүрдэндээ хөл хэсгээрээ хавчуулсан байсныг “Холматро”-ийн задаргааны багаж ашиглан 30 минут ажиллан эсэн мэнд гаргаж, нийслэлийн ЯТТТ-ийн эмч болон Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08