Dark Light
Нийгэм | 2023-11-16

Пара байт харвааны тамирчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тайландын нийслэл Бангкок хотод пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-24-ний өдрүүдэд болно. Энэ тэмцээнд дасгалжуулагч Б.Золбоо, Б.Оюун-Эрдэнийн удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий багийн хүрэл медальт Д.Сэлэнгэ, Дэлхийн цомын хүрэл медальт П.Мөнхбаатар болон А.Амарбаясгалан, Б.Оюун-Эрдэнэ нар оролцох юм.

Тус тэмцээнээс зөвхөн нэг тамирчинд “Парис-2024” зуны паралимпын наадамд оролцох эрх олгож байна. Пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2004 онд “Бээжин-2008” паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав алтан медаль хүртсэн нь Монголын баг тамирчдын Ази тивээс авсан цор ганц медаль билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19