Dark Light
Нийгэм | 2023-11-16

"Монгол нутаг дахь буган чулуун хөшөө” үзэсгэлэн нээлтээ хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Соёлын бүтээлч сарын энэ жилийн бэлгэдэл болсон Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалуудыг олон нийтэд таниулан түгээж буй энэхүү үзэсгэлэнд Монголын Үндэсний музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Байгалийн түүхийн музей, Монголын Уран Зургийн Галерейн сан хөмрөгөөс дээжлэн нийт 100 гаруй биет үзмэрүүд дэлгэгдэж байна. Түүнчлэн буган чулуун хөшөө тэдгээрт холбогдох гэрэл зургийн Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний ажилтан Ч.Баяндэлгэр, Ж.Баярсайхан (Ph.D), ШУТИС-ийн багш С.Бат-Эрдэнэ (Ph.D) нарын бүтээлээс дэлгэлээ. 

Үзэсгэлэн 2023.11.15-2023.12.15-ны өдөр хүртэл Монголын Үндэсний музейд үргэлжилнэ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19