Зэвсэгт хүчний 167 дугаар ангиас алба хааж буй дайчдынхаа сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах зорилгоор Өмнөговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран "Эх орны хүү" сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар "Эх оронч хүн гэж хэнийг хэлэх вэ?" хэлэлцүүлгийг хүүхдийн хөгжил хамгаалал хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Золжаргал зохион байгуулж, сэтгэл зүйч Ө.Уранчимэг, Н.Нарантуяа, У.Уянга нар сэтгэл зүйн зөвлөгөө авах хүсэлтэй хугацаат цэргийн алба хаагчдад сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж үзүүлсэн юм.
Сэтгэл зүйч Т.Золжаргал "Хувь хүн өөрөө өөрийнхөө сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах нь хамгийн чухал юм. Цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн тогтвортой байдал нь ангийн хашаанаас эхлэхгүй. Таны гэр бүлийн харилцаанаас эхэлнэ. Энэ цаг үед бие бялдрын бэлтгэлжилтээс гадна сэтгэл зүйн бэлтгэлжилт Зэвсэгт хүчинд та бидэнд хамгийн их хэрэгтэй. Урам зоригтой, эрч хүчтэй дайчин байхын тулд сэтгэл зүйгээ бэлтгэж сураарай" гээд түрүүч, байлдагч бүрийн тухайлсан асуултад дэлгэрэнгүй хариулт хүргэлээ.
АДМИН








Нийгэм




