Тээврийн цагдаагийн албаны харьяа нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн нэгжүүдийн алба хаагчдын дунд уламжлал болгон явагддаг “Уран зохицуулагч” тэмцээн анх 1982 оноос эхэлж 41 дэх жилдээ зохион байгууллаа. Тус тэмцээнд харьяа нэгж болон нутаг дэвсгэр хариуцан цагдаагийн газар, хэлтсийн замын цагдаагийн 35 нэгжийн 105 алба хаагч өрсөлдөж, 9 үе шаттайгаар зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулсан. Тэмцээнийг “Гэрийн даалгавар”,“Цэрэгжил жагсаалч байдал”, .“Хууль, эрх зүй, дүрмийн мэдлэг шалгах сорил”, “Англи хэлний мэдлэг шалгах сорил”, “Хэргийн газрын үзлэгийн схем зураг үйлдэж дүгнэлт гаргах сорил”, ”Замын хөдөлгөөн зохицуулах”, “Мэргэшсэн чадварыг үнэлэх”, “Мэдрэмж шалгах”, .“Буухиа” зэрэг 9 төрлөөр дүгнэж шилдгүүдээ шалгарууллаа.
Нийлбэр дүнгээр:
Тэргүүн байр: Тус албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн баг 131,67 оноогоор;
Дэд байр: Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн баг 119,75 оноогоор;
Гутгаар байр: Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн баг 108,17 оноогоор;
“Шилдэг зохицуулагч”-аар Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Ганбат;
“Шилдэг цагдаа зохицуулагч”-аар Тус албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Х.Хашболд;
“Шилдэг уран зохицуулагч”-аар Тус албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Э.Цэлмэгсайхан нар тус тус шалгарсан.
АДМИН








Нийгэм





